Өнөөдөр Баянгол дүүргийн жижиг худалдаа эрхлэгчдээс Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүллээ. Энэхүү хүсэлтэд “Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай асуудлыг хэлэлцэж дорвитой арга хэмжээ авна уу? Монголын эрдэмтэд, шинжлэх ухаанчид, инженерүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар зохих шийдэлд хүрч, нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг эерэгээр шийд” гэсэн байна.