• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2025 он 12 сарын 4
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Нийслэлийн 15-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна

    С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

    Шингэн төлөвт оруулсан их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

    АИ-92 автобензинийг зөвхөн Монголд Улсад ашиглаж байна

    Энэ сард 193460 тонн шатахуун импортолно

    Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

    Айлын хотонд орж ирсэн хүрэн баавгайг барьж Хан хэнтийн тусгай хамгаалалттай газарт тавьжээ

    Нийслэлийн хоёр байгууллагыг татан буулгана

  • Улс төр
    Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

    Бор тээгийн ордыг эргэлтэд оруулж, 1 тэрбум долларын нэмэлт орлого олно

    О.Алтангэрэл: Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдэд төрийн авдаг бусад үйлчилгээг нь хязгаарлах ёстой

    Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай

    П.Сайнзориг: Ургийн овгийг цэгцэлмээр байна. Хүн бүр “Боржигон” болчихсон, эсвэл хүссэн овгоо хэлээд авчихдаг

    Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төсөл хэлэлцэнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад айлчилж байна

    Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад айлчилна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

    Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

    Монголбанк: Нүүрс, төмрийн хүдрийн үнийн төлөв өөдрөг биш байна

    Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” хэвээр хадгаллаа

    Зөөвч-Овоо төслийн гэрээг дараа дараагийн хөрөнгө оруулалтад жишиг болгоно

    367 нэр төрлийн барааг татвараас чөлөөлөх ЕЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс гарын үсэг зуржээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Дундаж цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

    Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрэхэд юу нөлөөлөв

    Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    В.Шукшины “Анхны хайрын захиа”

    Нохойн орон

    Нохойн орон

    С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

  • Дэлхий дахинд
    Хятад улс төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд жирэмснээс хамгаалах эм, бүтээгдэхүүнд татвар ноогдуулна

    Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ

    Цагаан ордны эмч Трампын шинжилгээний хариуг танилцуулжээ

    Шри Ланка олон улсаас тусламж хүсч байна

    Европын холбоо: 16-аас доош насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлахыг уриалав

    Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа украин бөх түрүүллээ

    Хятад иргэдээ Японд аялахгүй байхыг зөвлөв

    БНСУ-ын тэргүүн хатагтай асан Kim Keon Hee “Chanel” цүнх бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

    Юн Сок Ёлийг “дайсандаа тусалсан” хэрэгт буруутгалаа

  • Эрүүл мэнд
    2025 оны гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

    Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ

    Эмч нарын илүү цагийн урамшуулалд 1 тэрбум төгрөг гаргана

    ЭМЯ: Томуу, томуу төст өвчний мутацлагдсан вирус орж ирж байна

    Хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

    Боловсролын ерөнхий газраас ханиад томуу нэмэгдэж буйтай холбогдуулан зөвлөмж гаргажээ

    Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийх талаар хэлэлцэж байна

    Өндөр халуурч, гүйлгэж, бөөлжүүлдэг вирусийн дэгдэлт их байна

    Ж.Чинбүрэн: Эмч, ажилтнуудын цалинг ирэх онд 75 хувиар нэмнэ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

    Сайд Г.Дамдинням УИХ-ын гишүүн Б.Жаргалантай “болзоно”

    Сэтгэл гутрал гэдэг нь товчхондоо юунаас ч таашаал авахаа болихыг хэлнэ

    Д.Бараадууз: Малаа хэрхэн онд мэнд оруулах вэ

    Ядарч цуцахын цагтаа энэ харц, энэ тэвчээрийг үргэлж санаж явах болно оо

    Х.Нямбаатар: Ажил, үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийчихжээ гэх нь холгүй болж

No Result
View All Result

Монгол Улсад авлига их тархсан институцээр шүүхийн байгууллага нэрлэгдлээ

by undesten
2018-12-26 14:24
in Нийгэм
1
Монгол Улсад авлига их тархсан институцээр шүүхийн байгууллага нэрлэгдлээ
SHARETWEET

АТГ-аас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээллээ.

Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Үндсэн мэдээллийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өгөв. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хэлтсийн дарга нар хариулт өгсөн юм.

Дүнжингарав, Драгон, Мишээл, 6 буудал дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Иргэний хяналтын төв”-ийг байгуулна

Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход судалгаа, шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, судалгааны аргачлал арга зүй, үр дүн нь бодит байдлыг харуулж чадаж буй эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцсэн онол практикийн бага хурлыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Азийн сантай хамтран зохион байгуулав. Манай дотоодод хийгдэж байгаа судалгаануудын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд төдийлөн ашиглахгүй байгаа талаар хурлын үеэр талууд хөндөн ярилцав.

АТГ-аас гаргадаг “Шудрага байдлын үнэлгээ-2018” судалгааны дүнгийн нэг үзүүлэлт болох “авлига тархсан институц” асуулгаар боловсролын байгууллага 41.0 оноо авсан байна. Өөрөөр хэлбэл 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна. Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр энэ нь мөнгөн дүнгээр үнэлэхээргүй хэмжээний хохирлыг алсуураа үзүүлж байдаг. Тиймээс АТГ төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцуулалтыг цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, ил тод болгох талаар тодорхой шийдэл гаргах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Аудитын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнууд, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС, СЭЗДС, Монголын Хуульчдын холбоо, Монголын банкны холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, АТГ-ын дэргэдэх Иргэний хяналтын зөвлөл, Ил тод байдал сан, www.ikon.mn сайт зэрэг байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаачидыг оруулсан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав.

Дээрх хэлэлцүүлгүүдэд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад Зөвлөмж болгон хүргүүлэхээр бэлтгээд дуусч байна. Эдгээрийн хэрэгжилтэд АТГ бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, хяналт тавьж ажиллана. Цаашид энэ төрлийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг салбар бүрт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулаад байна. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллав.

Төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр нь шударга байдлын үнэлгээний бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлж байлаа. Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Монгол Улсад авлига их тархсан институцээр

2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.
Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.
Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.
Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.
Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.
Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн байна.
АТГ-аас тухайн байгууллагын ямар үйл ажиллагаа, эсхүл аль нэгжид авлигын эрсдэл байгааг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулахдаа мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зорилгоор 20 төрийн байгууллагад авлигын эрсдлийн үнэлгээ хийж, тайланг хүлээлгэн өгсөн. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар аливаа төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах”-ыг үүрэгтэй юм. Судалгааны үр дүнд тодорхойлогдсон эрсдлүүдийг бууруулах чиглэлээр 2019 онд АТГ тухайн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд 4 дэх удаагийн үнэлгээ хийх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман, Гүрж, Эстони, Литва, Румын, Украйн зэрэг улсын шүүх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй мониторингийн баг 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллалаа. Шинжээчид Нийтийн албаны шударга байдал, Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдал, Улс төрийн намын санхүүжилт, Авлигын эсрэг эрүүгийн хууль тогтоомж, Бизнесийн шударга байдал, Нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал зэрэг 12 сэдвийн хүрээнд манай улсын холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, нэмэлт мэдээлэл цуглууллаа. Үнэлгээний тайланг ирэх оны 3 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдах тус сүлжээний Бүгд хурлын үеэр хэлэлцүүлнэ. Урьдчилсан байдлаар улс төрийн намын санхүүжилт, нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал, прокурор, шүүхийн шударга байдалд ахиц гараагүй буюу зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа талаар яригдсан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд МУИС, МУБИС-ийн Зөвлөх багийн боловсруулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сэдэвт сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын алба 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж орон нутгийн 63 төрийн албан хаагч, нийслэлийн Иргэний хяналтын зөвлөлийн 56 гишүүнийг хамруулсан. Сургагч багшийг чадавхжуулах, сургалтын дадлагыг хийлгэж туршсаны дараа гэрчилгээг олгох юм. Мөн Удирдлагын академийн зөвлөх багийн боловсруулсан 6 модулаас 2 модулиар тус бүр 20 сургагч багш бэлтгэх сургалтын 2018 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулав.

Өмнөх хурлуудаар яам, агентлаг, нийслэл дүүрэгт ажилласан талаар мэдээлэл өгч байсан тул энэ сард орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье:

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллах явцдаа тухайн аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудын батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж авлига гарах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн хуульд нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох албан бичгүүдийг хүргүүлсэн. Тухайлбал, 2018 оны 12 дугаар сард Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 48, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 22 тушаал, шийдвэр, журам, дүрмийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн авлигын эрсдлийг бууруулах санал явуулсан байна.
Орон нутаг, нийслэл дүүрэг дэх Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт нь журамд зааснаас гадуур үр ашиггүй зарцуулж байгаа нь авлигын эрсдэл үүсгэж байгаа талаар АТГ-аас удаа дараа анхааруулж, холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн. Зарим зөрчил, гэмт хэргийн шинжтэй шалгагдаж буй асуудлууд ч бий. Гэтэл зарим аймагт ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйлийг шинээр гарган ажиллаж байна. Тухайлбал, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт байгаа уг хөрөнгийн зориулалтыг зохицуулсан журам нь Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад олгосон бүрэн эрхэд халдсан, төсөв хөрөнгө дураараа захиран зарцуулах, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл боломж бүрдүүлсэн гэж болохуйц байна.
Нөхөр нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр нь хуурамч материал бүрдүүлэн худалдан авах ажиллагааг хуурамчаар зохион байгуулсан, төрийн албан хаагч эхнэр нь газрын дуудлага худалдааг маш богино хугацаанд цахимаар зохион байгуулж нөхөр нь газрыг худалдан авсан, чанарын шаардлага хангахгүй материал худалдан авснаас болж сургуульд гал гарах нөхцөл бүрдүүлсэн, иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр мөнгө хурааж төрийн бус байгууллага, арилжааны банкинд байршуулан хууль бусаар зарцуулсан зэрэг маш олон зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан.
Энэ мэт зөрчил дутагдлууд нь бүх шатны байгууллага, албан тушаалтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хариуцлага, хяналтын тогтолцоо муу байгааг илтгэн харуулж байна. Тиймээс АТГ-ын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг Нийслэлийн 9 дүүрэгт байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. 2018 оны 1 дүгээр сарын 15-ны дотор Дүнжингарав, Драгон, Мишээл, 6 буудал дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Иргэний хяналтын төв”-ийг байгуулан ажиллуулж эхэлнэ.

АТГ нь төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсыг ажиллуулж байгаа. Уг утсанд ирсэн төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай төрийн үйлчилгээ, түүнийг засч сайжруулаагүй байгууллага, албан тушаалтныг цаашид нэр, устай нь олон нийтэд мэдээлэх, үүрэгт ажилдаа хүнд суртал үүсгэж, хариуцлагагүй ажилласан албан хаагчдад хуульд заасан хариуцлага тооцох ажлыг иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Албан тушаалтны ХОМ-ийг иргэд хянана

Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар 2 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүллээ. Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүй, зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлэн өгөх болно. Одоо нийтийн албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх л үлдээд байна.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ихэвчлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн, ХАСУМ хянуулаагүй томилогдсон зэрэг зөрчил гарч байгаа.

 Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 664 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд ЦЕГ, ЭХЯ, ЗХЖШ, ОБЕГ-аас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 63 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөнтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Тухайлбал:

Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл нь өөрийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдарч байсан хүнийхээ эрх ашгийг хөндсөн тушаал, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл тооцуулсан.
2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

АТГ нэг жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллаж байгаа.

Тус газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагааг 2019 оноос эхлэн иргэдийн хяналтын оролцоотойгоор хянан шалгана. Үүнийг ирэх оны гол зорилтуудын нэг болгон тавьж байна. Ингэснээр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хянах ажил илүү өргөн хүрээнд, улам далайцтай, нэгдмэл цогц хэлбэрээр хийгдэх болно. Мөн хууль бусаар олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудалд тавих хяналтыг сайжруулж, цахим системийн бүртгэл, хяналт, мэдээлэл лавлагааг зарим төрийн байгууллагаас онлайнаар авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

АТГ 12 дугаар сард 385 эрүүгийн хэрэг шалгажээ

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 12 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 59 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хүлээн авсан 59 гомдол, мэдээллээс 29 гомдол, мэдээлэл буюу 49.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэл буюу 28.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээлэл буюу 3.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 11 гомдол, мэдээллийг шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 81.4 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 385 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 17 буюу шалгасан хэргийн 4.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 24 буюу шалгасан хэргийн 6.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 27 буюу шалгасан хэргийн 7.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 315 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэсэн.

Эх сурвалж: АТГ

ShareTweet

Related Posts

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нэг ажилтанд хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлэв
Нийгэм

2025-11-24 15:52
Б.Батбаатар сайдыг шалгуулахаар АТГ-д ханджээ
Нийгэм

Б.Батбаатар сайдыг шалгуулахаар АТГ-д ханджээ

2025-11-11 11:13
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргав
Онцлох мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргав

2025-09-26 09:32
}

Шинэ мэдээ

Нийслэлийн 15-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн 15-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

by undesten
2025-12-04 13:00
0

Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна

Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна

by undesten
2025-12-04 10:10
1

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

by undesten
2025-12-04 08:23
0

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

by undesten
2025-12-04 08:06
1

Шингэн төлөвт оруулсан их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Шингэн төлөвт оруулсан их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

by undesten
2025-12-04 07:35
0

Бор тээгийн ордыг эргэлтэд оруулж, 1 тэрбум долларын нэмэлт орлого олно

Бор тээгийн ордыг эргэлтэд оруулж, 1 тэрбум долларын нэмэлт орлого олно

by undesten
2025-12-03 20:54
1

Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав

by undesten
2025-12-03 19:49
0

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

by undesten
2025-12-03 19:20
0

Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

by undesten
2025-12-03 10:19
1

О.Алтангэрэл: Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдэд төрийн авдаг бусад үйлчилгээг нь хязгаарлах ёстой

О.Алтангэрэл: Хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдэд төрийн авдаг бусад үйлчилгээг нь хязгаарлах ёстой

by undesten
2025-12-03 10:01
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай