Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн манай баг тамирчид эх орондоо ирлээ.
Тэд багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид юм.
Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюун ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирлаа.
Эх сурвалж: Монцамэ агентлаг