Ойрын өдрүүдэд нэгэн этгээд гудамжаар нүцгэн гүйсэн тухай бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж байгаа билээ. Өвлийн хүйтэнд нүцгэн гүйсэн тэр этгээдийг улс төрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд бөгөөд хар тамхинд донтсон, өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ ийнхүү нүцгэн гүйсэн гэж таамаг дэвшүүлээд байсан.
Тэгвэл энэ хүний тухай тодруулахад, “Уг этгээд нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан. Тиймээс түүнийг эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлсэн” гэх тайлбар өглөө. Мөн түүнээс хар тамхи хэрэглэсэн эсэх талаар шалгахад сэтгэцэд нөлөөлөх ямар нэг хориотой эм бэлдмэл хэрэглээгүй болох нь тогтоогдсон гэлээ.