“Өргөө” амаржих газрын Нярайн тасгаас шарлагын аппарат болон бусад тоног төхөөрөмж алга болж, уг хэргийг мөрдөн шалгахаар болсон. Саяхан уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Уг хэрэгт холбогдон шалгагдсан нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан эмч Б.Оюунцэцэг тэдгээр тоног төхөөрөмжийг өөрийн хувийн эмнэлэгтээ хэрэглэж байсан нь тогтоогдсон билээ.
Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган тус эмнэлэгийн дарга Г.Баясгаланд мөн сахилгын хариуцлага тооцохоор болжээ.