Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалт энэ сарын 15-наас хэрэгжиж, дараах жагсаалтаар эм олгоно. Хамгийн эрэлттэй эмүүдийг нэмж, зарим эм бэлдмэлийг хасах зэргээр өөрчлөлт оруулсан хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар энэ сарын 15-наас эхлэн үйлчилнэ.
Хөнгөлөлттэй үнээр олгодог эмэнд энэ жил 3.1 тэрбумаар нэмэгдүүлж, 33.9 тэрбум болгосон. Хүн амын дунд Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байна.
Шинэчилсэн жагсаалтад ходоод, зүрх судас, хоол боловсруулах зам, элэг, цөсний эм нэмэгджээ.