УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсан хоёр дахь удаагийн эсэргүүцлийн жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбай дээр болж байна. Түрүүхэн жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, шаардлага хүргүүлсэн. Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зарлаж, яаралтайгаар хуралдуулж байна.
Хурлаар хэлэлцэх асуудал нь талбай дээрх жагсаал цуглаантай холбоотой болов уу. Жагсагчдын төлөөлөл болсон хүмүүс УИХ-ын даргатай уулзаж гарч ирээд цэргийн хүчээр жагсаалыг буулгана гэх утгатай зүйл ярьсан. Энэ мэдээлэл нь иргэдэд сөргөөр нөлөөлж, жагсагчдын дунд үймээн дэгдэх вий гэсэн болгоомжлолыг хуулийнхан авч байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн албан тушаалтнууд багтдаг. Тэд чухам юу хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар бид удахгүй мэдээлэх болно.