Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Монгол улсын нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөгт хүрлээ. Батлагдсан төсөвтэй харьцуулж үзэхэд нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдсэн байна. 2018 онд батлагдсан төсвийн орлого 92 хувьтай гарч байсан” гэж мэдээллээ. Үүнээс гадна Монгол улсын 2018 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа ашигтай гарч байгаа тохиолдол юм гэж тодотголоо.