-Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга,
ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол
ходоодны шарх түргэн анидаг.
-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан
гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь
дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л
намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд
эмчлэгдэнэ.
-Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор:
1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1
удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.