Энэ жилийн цэргийн үүрэгтний бүртгэл нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилжбайгаа бөгөөд маргааш хугацаа нь дуусах гэж байна. Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэлх насны цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.
Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүсийг ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгааг мөн дуулгая. Амралтын өдрүүдэд ч бүртгэл үргэлжилж байгаа тул та иргэний үүргээ биелүүлж хугацаанд нь цэргийн бүртгэлдээ хамрагдаарай.