Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт улс орон даяар эрс нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 дахин илүү бүртгэгдсэн байна. Ийнхүү ханиад томуу эрс нэмэгдсэнтэй холбогдуулан дүүргүүдийн Эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ. Тодруулбал, эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.30-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байна.