Зарим аймгуудад томуу, томуу төст өвчиний тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнгөрөгч баасан гаригт “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай” тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Дорноговь, Өвөрхангай,Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Увс гэсэн найман аймагт томуу төст өвчний гаралт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан байна.
Хуваарь ёсоор бол аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12-р сарын 22-нд эхэлж, хичээл нэгдүгээр сарын 21-нд эхлэх байсан юм.
Сайдын энэхүү тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаатайгаар сунгасан байна.