Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулж байгаа билээ.
Энэ сарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад зохион байгуулах юм байна.