Өнөөдөр болох үйл явдлын тойм
8.00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын хуралдаантай.
9.00 цагт: Хуульзүйн үндэсний хүрээлэнд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрх зүйн хөтөч” бэлтгэх эхний ээлжийн сургалт болно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйлчилгээний нэгдсэн төв “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
9:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.
“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно.
10.00 цагт: Корпорайт зочид буудалд Монголын жуулчны баазуудын чуулган болно.
11.00 цагт:Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Өнөөдөр” сонины байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавьсантай холбогдуулж МҮЭХ-ны байранд хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30 цагт: Зууны мэдээ” мэдээллийн төвд “Бид уучлахгүй хөдөлгөөн” хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан “Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулах ажиллагаа “Хангарди” ордны 14 дүгээр давхрын Хүндэтгэлийн танхимд болно.
12.00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ “Өнөөдөр” сонины байранд танилцуулна.
15.00 цагт: “Виртуал төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдана.
18.00 цагт: Корпорейт зочид буудалд Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно.