ОХУ –ын иргэдийн тоо сүүлийн арван жилийн туршид анх удаа бууралттай гарчээ. Оросын хүн амын тоо 2019 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 146 сая 793,7 мянга гэж Холбооны статистикийн албанаас өнгөрөгч лхагва гаригт хийсэн мэдээллийн үеэр мэдэгдэв.
Харин өнгөрөгч 2018 оны 1 дүгээр сарын 1-нд Оросын нийт хүн амын тоо 146 сая 880,4 мянгад хүрч байсан байна. Энэ нь өнгөрсөн онд хүн амын тоо 86.7 мянгаар буурсан гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд хүн амын тогтмол өсч байсан бөгөөд хамгийн сүүлд 2008 онд хүн амын тоо буурсан үзүүлэлттэй гарч байжээ.