Энэ жил Австралид өмнө нь тохиож байгаагүйгээр их халж, өдөртөө цельсийн 49.2 хэмд хүрч байна. Үүний улмаас Санта Тереза дүүрэгт цөөрөмд 40 орчим зэрлэг адуу ангаж үхсэн байсныг байгаль хамгаалагчид олжээ. Мөн тэднээс гадна 50 орчим адуу усгүйн улмаас ангаж, биеийн байдал нь хүнд болсон байжээ. Тиймээс орон нутгийн удирдлагууд тэднийг заазлах шийдвэр гаргажээ.
Энэ бүсэд сүүлийн 12 хоногт агаарын температур цельсийн 42 хэмээс буугаагүй байна.
Тэдгээр адууны зургийг авч, сошиал сүлжээнд тавьсан Ральф Тюрнер офицер ”Анх удаа энэ халууныг үзэж байна. Үүнээс болж адуу ихээр үхсэн байгааг хараад итгэхгүй байна” гэжээ.
Өчигдөр энэ нутагт 42 хэм хүрсэн бол өнөөдөр 43 хэмд хүрч байгааг Цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Guardian