Монголын Үндэсний бөхийн холбооны маргалдагч талууд дархан аварга нарын тохиролцсоны дагуу өнгөрөгч лхагва гаригт уулзаж, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Тэдний тохиролцоонд “Их эе” хурлыг хуралдуулж, бөхийн өргөөнйи үйл ажиллагааг хэвийн явуулахаар тусгажээ. Үүний дагуу Бөхийн өргөөг өнөөдрөөс эхлэн нээх болсон талаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Анх дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд 2018 оны зургадугаар сарын 22-нд Бөхийн өргөөний хаалгыг эвдлэн орж, үймээн дэгдээснээс хойш цагдаагийн хамгаалалтад авсан. Талууд ийн тохиролцсоноор өнөөдрөөс эхлэн Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа юм.