Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засаг хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Хүсэлтийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 15-ны 09.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.