Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн хэргийг өнөөдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Харин Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.