Америкийн Нэгдсэн улсад энэ долоо хоногт огцом хүйтэрнэ гэж цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхаарууллаа.
Туйлын ойролцоох нам даралтын бүсийн хүйтэн агаар Арктикийн хүйтэн урсгалаар дамжин ирснээс -53 хэм хүрчээ.
Айова мужийн албан ёсны цаг уурын газраас иргэдэд хандан хэрэв гадагш гарвал “Аль болох гүнзгий амьсгаа авалгүй, бага ярь” хэмээн анхааруулсан байна. Дор хаяж 55 сая хүнд 0 температураас доош хүйтэн нөлөөлөх аж. Уисконсин, Мичиган, Иллинойс мужуудад онцгой байдал зарлажээ. Ойролцоох Алабама, Миссиссиппи мужуудад байдал харьцангуй хэвийн байна.
Урьдчилсан мэдээнээс үзэхэд Чикаго хот Антрактидаас ч илүү хүйтрэх ба Иллинойс, Уисконсин мужид доод тал нь -33 градус хүйтэрч, 1метр цасан хунгар тогтох юм байна.
Эх сурвалж: BBC