Ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Иймд иргэд, тээвэрчид, малчид та бүхэн хол, ойрын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцастай, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Солонготын давааны цасыг хусах, цэвэрлэх ажлыг Завхан АЗЗА ХХК-аас зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх мэлээлэл












































































