Сангийн яам өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг олгож эхэлнэ гэв. Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгох аж. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680 мянган хүнд 78 тэрбум төгрөг олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.