НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
Бид энэ талаар татварын нэгдсэн лавлах 1800-1288 дугаараас тодруулахад “Гэмтэл гарсан тул янзалж байгаа. Гэхдээ хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна” гэсэн хариуг өглөө.
Мөн ebarimt.mn сайт ч орох боломжгүй болжээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан байдаг.