Өмнөд Солонгос улсад хууль бус цагаачлалын эсрэг авах арга хэмжээг ихээхэн нэмэгдүүлж байгаа билээ. Тус улсын Цагаачлалын алба хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг багасгах зорилгоор Цагдаагийн газартай хамтран ажиллаж эхэлжээ.
Цагдаагийн албан хаагч гадуур эргүүл хийх үедээ сэжиг бүхий хүнийг албаны зориулалттай тусгай гар утас ашиглан тэр дор нь тухайн хүний регистрээр овог, нэр, гэрийн хаяг, ажлын байр зэрэг мэдээллийг шалгах боломжтой болсон байна.
Энэхүү шалгах эрхийг цагдаа нарт өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас эхлэн олгожээ. Хэрэв энэхүү шалгалтын явцад бичиг баримтын зөрчил илэрвэл шууд саатуулах эрхтэй аж.