Африкийн холбооны 32 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотноо эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар Африкийн холбооны гишүүн улсуудын хооронд байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлах, мөн холбооны шинэчлэлт болон 2063 он нэртэй хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар хэлэлцэх юм байна. Африкийн холбоонд 44 улс гишүүнээр элссэн бөгөөд өнгөрөгч 2018 онд чөлөөт худалдааны бүс байгуулж, худалдааны татварыг үе шаттайгаар бууруулахаар тохиролцжээ.
Энэхүү хэлэлцээрийг 22 орон соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм. Одоогийн байдлаар Гана, Кени гэх хоёр улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Гэхдээ энэхүү гэрээнд тивийн хамгийн том эдийн засагтай Нигерийн Холбооны Бүгд Найрамдах улс болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсууд нэгдээгүй аж.