Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний сүүлийн өдөр манай улсаас оролцсон Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ 107 кг-ийн жинд 240 кг өргөж алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Энэхүү алтан медаль нь түүний “Дэлхийн цом”-оос хүртэж буй дөрөв дэх алтан медаль юм.
Тэмцээний мөнгө, хүрэл медалийг Кыргызстан, Иракын тамирчид 203. 206 кг өргөж хүртсэн байна.