Гадаадын иргэн, харьяатын газраас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулжээ. Иймээс Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан байна.