Түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлэгсэд хоолны хордлогод орсон байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тандалт судалгаа хийж үзэхэд хоёрдугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд тус салбараар үйлчлүүлсэн иргэдээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ.
Хордлого авсан иргэд голдуу “Найзууд” багцыг захиалан идсэн гэх бөгөөд тухайн өдрүүдэд 300 гаруй багцыг хэрэглэгчдэд хүргэсэн байна.
Сүүлийн хоёр хоногт тус салбараар үйлчлүүлсэн 16 хүн халуурах, бөөлжих, суулгах зовиуртай эмнэлэгт ханджээ. Тэдгээрээс 11 хүн нь өндөр хэмээр халуурч, ойрхон бөөлжиж, олон удаа усархаг суулгалт өгч байгаа тул ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.