“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын дэд сайдын албан тушаалд томилогдсон билээ. Түүний оронд “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг томилсон байна. Тэрээр мөн компанийн ТУЗ-д Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллах гурван гишүүний нэгээр ажиллаж аж.
Ц.Түмэнцогт нь өмнө нь 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик” компанийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдын зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссын Бүрэн эрхт төлөөлөгч, 2018 оноос “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ.