Мэргэжлийн хяналтын газрын эх сурвалжийн мэдээллээр Зайсан дахь KFC-ийн салбараас 52 дээж ирсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн юм байна.
Судалгаанаас үзвэл нитрит хэмээх бодис нь хүний бие организмд шингэж нитрозоамин үүсдэг. Нитрозоамин нь хорт хавдар үүсгэх, мутаген, тератоген шинж чанартай ба үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг аж.