Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг зохион байгуулах бөгөөд иргэдэд Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хотын аяллын автобуснууд Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагаас, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагаас хөдөлнө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.