АН-ын дарга З.Энхболд өөрийнх нь дургүйг хүргэсэн зургаан гишүүнийг намаасаа хөөх тушаал гаргажээ. Намаасаа хөөгдөгчдийг \”Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй, төрийн сонгуульд бусад намаас болон бие даан нэр дэвшиж байгаа учраас эдгээр зургаан гишүүнийг Ардчилсан намын гишүүнчлэлээс хассугай\” гэсэн байна.
Мөн АН-аас хасагдаж буй ҮЗХ-ны гишүүн Л.Цандэлэг, Б.Мөнхболор, Н.Самат, Ч.Бямбаа , Т.Хасбаатар, Х.Золжаргал нарыг УИХ-ын 2016 оны сонгуульд дэмжихгүй байхыг шат шатны намын байгууллага, гишүүд, дэмжигчдэдээ уриалжээ.
Ийнхүү З.Энхболд таалалд нь нийцээгүй хэсэг бүлэг хүмүүсийг намаасаа хөөж, хаслаа. Үүнээс өмнө Батын Батбаатар тэргүүтэй хүмүүсийг намаас хөөсөн. Гэвч эдгээр хүмүүсээс илүүтэй хасах нь битгий хэл хөөж явуулмаар нөхдүүд АН-д олон бий. Ер нь АН-д даргын хүсэл сонирхолтой нийцээгүй гишүүдийг хөөж туудаг явдал уламжлал болон тогтжээ.
2004 онд тухайн үеийн АН-ын дарга М.Энхсайхан өөрөө нэр дэвших эрх өгөөгүй байж бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарыг намаас нь хасч байв. Харин тэднийг УИХ-д сонгогдмогц чимээ шуугиан багатайхан шиг буцаагаад авч байсан түүхтэй. Үүнтэй адилаар энэ удаагийн сонгуулийн өмнө хөөгдөгчдөөс УИХ-д сонгогдвол АН-ын дарга өөрөө гуйгаад л авах вий.
Төгс