Нийслэлийн 2016 оны хот тохижилт,ногоон байгууламж, зам засварын ажил, \”АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд худгуудын тагийг авто зам болон явган хүний замын түвшинтэй тохируулах, засварлаж шинэчлэх ажил хийж байна.
Нийслэлийн хэмжээнд цэвэр бохир усны 113, дулааны 53, холбооны 111 худгийн таг байдаг бөгөөд үүнээс Ус сувгийн удирдах газар 86, \”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 3, Замын хөдөлгөөний удирдлагын төв 1, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл 36 худгийн тагны түвшинг таарууллаа.
Худгийн тагийг зорчих хэсгийн хучилттай нэг түвшинд тааруулснаар явган хүний замаар иргэд чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. \”Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь авто замын шинэчлэлттэй холбогдуулан замын голд байгаа болон явган зам дагуух зорчих хэсгийн холбооны худгийн түвшин тааруулж байна. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Сүхбаатар, Их сургууль, Олимп, Ганди, Хүннүгийн гудамж зэрэг нийт 13 байршлын 79 худгийн түвшинг тааруулж, таг хүзүү суурилуулаад байна