Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгойн уурхай хүртэл 35.1 км автозам ашиглалтанд орлоо. Энэхүү замыг “Оюутолгой” ХХК-ийн 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавьсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард Улсын комисс хүлээн авсан байна.
Автозамыг барихад үндэсний 26 компани хоёр жилийн хугацаанд ажиллаж, гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд оруулж чадсан байна. Зам тавих үед удаа дараа үер бууж, ажиллагааг хэвийн явагдуулахад ихээхэн хүндрэл учруулжээ. Ажлын ид оргил үед өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажиллажээ.
Зам барихдаа байгаль орчны нөлөөллийг харгалзаж археологи, палеонтологийн нарийн шинжилгээ хийн түүх, соёлын үнэт зүйлс хөндөхөөс сэргийлсэн байна. Түүнчлэн 6 төрөл зүйлийн нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгаж хамгаалсныг сайшаалтай.