Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, баруун чиглэлийн автозамын уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерыг суурилуулжээ.
Энэ камерын систем нь 5MP дүрсний нягтралтай, шөнийн цагаар ч автомашины дугаарыг таних бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх үүрэгтэй юм.
Уг постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт найман камерын системийг суурилуулжээ.
Цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурилуулах аж.