Хүүхэд, залуучууд цахим тоглоомын газар олноороо өнжин хонон тоглосны улмаас эрүүл мэнд болон нийгэмд ихээхэн сөрөг нөлөө байгаа нь анхаарал татсан явдал болоод удаж байна. Тэгвэл энэхүү явдлыг таслан зогсоохоор Нийслэлийн цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байж тоглуулах, цаг хэтрүүлэх, хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тоглуулсан тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож, төв серверийг нь хураан авч, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна.