Монгол улсын зарим сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбож буйг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдэгдлээ. Энэхүү бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Эхний ээлжинд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог нэгдсэн сүлжээнд холбожээ.
Сүлжээнд холбогдсоноор иргэний үнэмлэх, гадаад паспортыг онлайнаар захиалах боломжтой болох бөгөөд ирэх гуравдугаар сарын 15-аас үйлчилгээнд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Ингэснээр гадаадад байхдаа ч өөрийн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ захиалах боломжтой болж байгаа юм.