Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажил өрнөөд байгаа билээ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг бүх үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нд бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа.
Одоогоор эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжаад байгаа юм. Цахимжуулах ажлын хүрээнд ирэх сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болох ажээ. Түүнчлэн гадаад паспортын хугацаа дуусах дөхөж байгааг нь сануулж иргэний гар утсанд мессеж очдог болох юм.