Өнгөрөгч нэгдүгээр сард улсын хэмжээнд 25.7 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. Энэ нь өмнөх жилийнхээс 283 мянгаар буурсан үзүүлэлт юм. 2018 оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсоноос ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянга, тэмээ 25 байжээ.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 мянган толгой малтай гэж гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямааны тоо буурсан үзүүлэлттэй гарсан дүн юм. Мөн энэ онд хонь 30 сая, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая орчим гэж тоологдсон байна.