Франц улс үймээн бужигнаантай байна. Энд болж буй хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн
тойрсон дуулиан түр намжсан ч цалин хөлс нэмэх, ажлын цаг хоргодуулах, шаардлага тавьсан эсэргүүцлийн цуглаан хэд хэдэн хортуудад болж, цагдаа жагсагчдын
хооронд мөргөлдөөн гарсаар байна.
Мөн энэ
сарын 23 нд олон нийтийг хамарсан томоохон жагсаал болох мэдээлэл ч түгэж эхэлжээ.
Жагсаалын үеэр Европын аваргыг таслан
зогсоох хүртэл тэмцэнэ гэж зохион байгуулагчид
мэдэгдсээр байна. Эйфелийн цамхагийн ажилчид жуулчдад үзүүлдэг үйл ажиллагаагаа
зогсоожээ.
Өнгөргч Бямба гарагт болсон
Англи Оросын шигшээ багийн тоглолтын өмнө болон дараа нь болсон үймээний үеэр
Оросын хөгжөөн дэмжигчид сандалаар цохиулсан английн нэг иргэн нас барж 40 гаруй хүн
хүнд хөнгөн бэртсэн байна. Үүний улмаас Европын хөлбөмбөгийн холбоо Оросын хөлбөмбөгийн холбоог 150 мянган еврогоо торгож, сануулга өгчээ. Хэрэв Орос-Словакийн
багуудын тоглолтын үеэр ийм үймээн Оросын талаас гарвал шигшээ багийн Евро -2016 тэмцээнд тоглох эрхийг хасуулна гэж сануулгад дурьдсан байна.
Сануулга авсан Оросын багийн Ерөнхий
дасгалжуулагч В.Слуцкий хэвлэлийн баг хуралын үеээр хөгжөн дэмжигчдэдээ хандаж
сахилгатай байхыг уриаллаа. Мөн
энэ бүхнийг эхлүүлсэн Английн хөгжөөн дэмжигчид ч буруутай тул цагдаа шүүхийн
байгууллагагууд зөвхөн нэг талыг баримталж Оросын талыг хохироохгүйг хүсч байна гэжээ.
Цэнгэлдэх хүрээлэнд Орос
улсын төрийн дуулал эгшиглэхэд Английн хөгжөөн дэмжигчид эсэргүүцэж, үймэлдсэн тул Оросын талаас утаат бамбар шидэж энэ бүх
\”инцидент\” мөргөлдөөн эхэлсэн юм.
НТВ Россия