СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН
НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Эрүүл мэндийн тодорхойлолт
3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНООС БУСАД БАЙДЛААР ЭРХЭЭ ХАСУУЛСАН:
/Зөрчлийн оноо дууссан бол/
ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.