Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болсон. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Баруун аймгууд руу жижиг онгоц л нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байв.
Мөн Зам тээврийн сайд М.Зоригт \”Агаарын тээврийн салбарынхны санаачилга ажил хэрэг болж, орон нутагт том оврын онгоц нислэг хийж байна. Нислэгийг тогтворжуулснаар энэ ажил үр өгөөжөө өгнө” гэсэн юм.
Тиймээс АН-ынхан тийрэлтэт хөлгөөр дотооддоо зорчих боломж олгохоор болжээ. Тэд 160 суманд бага оврын онгоцоор тогтмол нислэг үйлдүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб