Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүсэн юм. Улмаар түүнд есөн жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оноолоо. Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байсан билээ.