Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан
арьс, шир, үслэг боловсруулахүйлдвэрүүдийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар
сайд Ц.Оюунбаатар зогсоох шийдвэрийг гаргасан.Уг шийдвэр албан ёсоор өчигдөр баталгаажлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн
үйл ажиллагааг зогсоох тухай актийг МХЕГ-ын нэр бүхий улсын таван ахлах байцаагч
гарган гарын үсгээ зурсан байна. Зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоох тухай
тусактад \”Байгаль орчныг хамгаалах тухай” болон \”Байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээний тухай” хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн гэж дурьджээ. Тодруулбал,
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй,
байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэнэ.
Иймд \”Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”
хуулийн 19 дүгээр зүйл, \”Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар
зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх зөрчлийг арилгуулахаар тийнхүү
тогтоосон байна.
Үйл ажиллагааг нь зогсоох тухай тус актын хавсралтад 28
компани, аж ахуйн нэгжийн нэр багтжээ.
эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Оюунбаатарын сонгуулийн штабаас