Одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдах гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах тухай Засгийн газрын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах талаар хэлэлцэх аж. Уг асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулж, Засгийн газарт байгаа болон бусад баримтыг ч мөн танилцуулна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.
Ингэж ҮАБЗ-д танилцуулснаар УИХ болон олон нийтэд үнэн, бодит мэдээллийг хүргэх боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.