БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.
Төслийн нээлтэнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайми болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцох аж.
Энэхүү төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг гурван жилийн хугацаанд бүрэн барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг маргаашнаас эхлүүлэхээр төлөвлөсөн. Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттайгаар цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх боломжтой. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэн, өөрийн нийт цахилгаан хэрэглээний 53 хувийг хангах хүчин чадалтай баригдана.