Монгол Ардын Намын энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт \”Мэргэжлийн Засгийн газар” байгуулж ажилах, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, гэсэн заалт тусгагдсан нь нүдээ олсон, олны талархлыг хүлээсэн зорилт болж байна.
Монгол Ардын Намын дээрх өгүүлбэрийн нотолгоо нь АН-ын урилгаар засагт хамтрахдаа зургаан яамны сайдыг томилсон явдал байв. Тэд зургаан сайдын гурвыг УИХ-аас, гурвыг гаднаас томилсон нь Монголын улстөрд шинэ амьсгал, шинэ салхи оруулсан юм.
Тэд өнөөдөр /2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тусгасан/ \”Мэргэжлийн Засгийн газар” байгуулж эдийн засгаа, ард түмнээ аврах их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна. 17.3 хувь гэдэг бага тоо биш. Өнөөдөр энэ тоо 1.6 руу унасан нь \”Хэний гавьяа вэ”. \”Шинэчлэлээс- Шийдэл рүү”, \”Шийдлээс-Шавар руу” зүтгэх болсон эрх баригчдын буруу юу.
Засаглалын алдаатай бодлого нь хуулийн завхрал, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдлыг бий болгосон нь туйлын үнэн. Энэ үнэнийг гүйцээж дөнгөх ганцхан \”үнэн” нь ард түмэн. Энэ удаагийн сонгуулиар бид тэдэнд дүн тавина. Онц, муу эсэх нь бидний сонголтоос л хамаарна. \”Мөрөөдлийн Засгийн газраас-Мэргэжлийн Засгийн газар руу” алхах эсэх нь зөвхөн бидний гарт л байна даа.
Эх сурвалж: nam.mn