Шенгений оронд 90 хүртэл хоногийн хугацаатай оршин суух визийн мэдүүлэгийг хүлээн авах ажлыг Улаанбаатар хотод 2019.03.15-ны өдрөөс эхлэн VFS Глобал-д шилжүүллээ. Ирэх 2019.03.15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсуудад зорчих Шенгений богино хугацааны (90 хүртэлх хугацаагаар оршин суух) визийн мэдүүлгийг Улаанбаатар хот дахь DHL-ийн байранд байрлах VFS Глобал компанийн Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгч байхаар болсон байна.
Хэрэв та Шенгений оронд богино хугацаанд зорчих бол VFS Глобал компанийн Улаанбаатар дахь Виз мэдүүлгийн төвд виз мэдүүлэх цагаа англи, монгол хэл дээр VFS-ийн цахим хуудсаар орж товлох боломжтой юм.
Харин үндэсний виз буюу 90-с дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) цаашид Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ байна. Үндэсний визийн мэдүүлгийг VFS Глобал компани одоогийн байдлаар хүлээн авахгүй.
Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид – хязгаарлагдмал хүрээнд – Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар (www.ulan-bator.diplo.de) тохирон авч болно.