Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ сүүн шүдийг дахин шинээр ургана гэж үзэн тоохгүй өнгөрөөдөг. Гэвч зарим хүүхдийн шүд нь дархлаа сулрах тоолонд идээлж байдаг. Энэ болгонд та хүүхдийнхээ шүдийг заавал үзүүлэх хэрэгтэй.
Нэгэн жишээг энд оруулъя. Үйлчлүүлэгч Б нь 6 настай. Сүүн шүдний нь араа цоорлын хүндрэлээс болж олон удаа идээлж хавдаж байсан байна. Ингэсээр удалгүй уг араа унаж амарчээ. Гэтэл уг араа нь дараагийн шүдний өсөлтөд сөргөөр нөлөөлж ясан шүд нь буйлан дотроо цоорч, идээлсний улмаас хавдсан байна. Ингээд рентген зураг авахуулахад ясан шүдний өсөлт зогсож эмчилгээ хийх боломжгүй болсон гэж дүгнэж уг шүдийг нь авчээ. Ингээд насан туршдаа байнгын ясан шүдгүй болсон байна.
Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сүүн шүдийг дахин ургана гэж үзэн үл тоон орхигдуулж болохгүй шүү.