Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр /2019.03.19/ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.
Тэрээр маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ.
Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан нь энэ юм.
Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна.
Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ.